Инфляцийг хөөрөгдөж буй үнийн өсөлт эдийн засагт халтай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-20 16:41:05
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын инфляци аравдугаар сарын үзүүлэлтээр  өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Инфляцийг хөөрөгдөж буй үнийн өсөлт эдийн засагт халтай гэдгийг зарим мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Үнийн өсөлтийг дэвэргэж буй гол хүчин зүйлүүдэд тээврийн бүлгийн үнэ  10.7 хувиар хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 11 хувиар, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 7.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэхүү өсөлтөд нүүрсний экспортын идэвхжил болон ургац алдсан нь нөлөөлж байгааг эдийн засагчид тайлбарлав. Тодруулбал нүүрсний экспорт өнгөрсөн оноос гурав дахин өссөн бөгөөд энэ хэрээр уул уурхайн салбарт орох орлогыг нэмэгдүүлсэн нь  тээврийн үнийг өсгөхөд хүргэжээ.

Б.Заяа
相关新闻