Өнөөдрийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-20 17:29:49
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 672 766 ширхэг хувьцаа арилжсанаас 18  компанийн хувьцааны ханш өслөө. 

Арилжаагаар 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гонир" ХК /GNR/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Фронтиер Лэнд Групп” ХК-ийн /MDR/ ханш хамгийн өндөр буюу 6.38 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 764 ширхэг үнэт цаас 175.9 сая төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1. 192.19 нэгж болж 1.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 326 тэрбум 77 сая 401 850 төгрөг болсон байна. 
 Б.Заяа
相关新闻