Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Алигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод нээлттэй байх зорилтын хүрээнд Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан Д.Эрдэнэпүрэв, Өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, М.Болорчулуун гэсэн бүрэлдэхүүнтэй дэд зөвлөл байгуулагдав. Олон нийтийн дэд зөвлөл нь төсөв санхүү худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод болгох, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах чиглэлд олон нийтийн хяналтыг сайжруулах, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт иргэд олон нийтийн хяналтыг бий болгох гэсэн гурван чиглэлд ажиллахаар гурвалсан гэрээ байгуулав. Гурван сарын хугацаатай байгуулсан уг гэрээний хэрэгжилтийг харгалзан үзэж сунгах ажээ.

Б.Гантуяа