Хүүхдүүд иргэний андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд нэг бүрт эх оронч үзэл, хууль ёс заншлаа дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулж 16 насанд хүрч байгаа хүүхдүүд иргэний үнэмлэхээ ёс төртэй гардан авлаа.
Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Хүүхдийн элч Л.Ганболд оролцож, хүүхэд, залуучууддаа хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Бидний хойчийг залгамжлах хүүхэд, залуучууд маань эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, чин шударгаар амьдрах, хөдөлмөрлөх учиртай. Та бүхэн өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө цаг ямагт зүтгээрэй. Хөвсгөлийн хүүхдүүд маань илүү хөгжиж, төлөвшөөсэй, бие биенээ хайрлаасай, бие биенээ ямагт дэмжээсэй, илүү ухаалаг, илүү чадварлаг байгаасай" гэж онцолж байлаа.
Урилгаар Монгол Улсын гавъяат багш, ЭДЦС-ийн захирал Д.Цогтоо оролцож, "Хүн байхын учир" сэдвээр хүүхэд, залуучууддаа хандаж мэдээлэл хийн, сургамжаа хэлж, Мөрөн сумын "Хариуцлагатай залуу манлайлагч" клубын залуучууд Монгол залуу хүний эрхэмлэх есөн зүйлсийг арга хэмжээнд оролцсон дүү нартаа уншин хүргэж, санаж, баримтлан явахыг уриалж байлаа.

Б.Гантуяа