Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-27 17:10:42
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар   "Булган гурил тэжээл" ХК  болон "Евроазиа капитал холдинг" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Улаансан” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 14.60 хувиар унав.

Мөн өдөр I, II, III ангиллын 35  компанийн 697 351 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. 

Ингэснээр "MSE ALL" индекс 1 .273.16 нэгж болж 0.44 хувиар өссөн байна. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2  энд дарж үзнэ үү.
相关新闻