Компаниуд олон улсад үнэт цаасаа бүртгүүлэн арилжих боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-27 17:22:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран  хувьцаат компаниудад олон улсад үнэт цаасаа бүртгүүлэн арилжих боломжийг олгосон байна.

Тодруулбал үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар батлан албажуулсан байна.

Үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин 2013 онд бүрдсэн хэдий ч бүртгэлийн ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам батлагдаагүй байснаас гадны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд манай биржид давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих боломжгүй байв.

Тэгвэл дээрх журам батлагдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ч гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компани Монгол Улсад үнэт цаасаа гарган арилжих, улмаар ард иргэд, олон нийт эдгээр компанийн хувьцааг эзэмших боломж бүрдэж буйг албаныхан тодотголоо.


Б.Заяа
相关新闻