Хожил бүрийг 2000 төгрөгөөр урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-28 13:38:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Монгол Улсад Нутгийн Удирдлагын Шинэ Тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан Сүхбаатар сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнд С.Хишиг-Очир, А.Оюунцэцэг нар түрүүлжээ.
Энэ жилийн тэмцээний нэгэн шинэлэг зүйл нь аймгийн шатрын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболдын санаачилгаар хожил бүрийг 2000 төгрөгөөр урамшуулсан нь оюун ухааны спортыг үнэлж буйн нэг илрэл бөгөөд тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож өгсөн байна. Ингээд тэмцээний ялагчаар Сүхбаатар сумын шатарчин С.Хишиг-Очир, А.Оюунцэцэг нар түрүүлж, Д.Батгэрэл, Ж.Мөнхзул нарын гэр бүлийн хос залуус дэд байрт шалгарч, хос мөнгөн медаль хүртэн шатарчин гэр бүлээр тодорчээ. Тэмцээний тэргүүн байрын шатарчид цаашид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. 
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяагийн дэмжлэгтэйгээр явагдсан энэхүү сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн 880000 төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагджээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻