Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд спортын цогцолбор байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын 254 га газарт спорт, биеийн тамирын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Үүнд сурын талбай, 2500 хүний багтаамжтай усан бассейн, худалдаа үйлчилгээний барилга, автомашины зогсоол багтсан байна.
Уг газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг “Ди Энд Жийс” ХХК хийж гүйцэтгэж төрийн болон иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор эхний хэлэлцүүлгээ хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр инженерийн шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, цахилгаан үүсгүүрийн байршлыг тодорхой болгох, гаражийг дан биш давхар байхаар шийдвэрлэх мөн орон сууцны хороолол, суурьшлын бүсийг төлөвлөгөөнд оруулж, уялуудах хэрэгтэй гэсэн санал гарлаа.

Б.Оюун-Эрдэнэ