“Англи үг үсэглэх” аймгийн уралдааныг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БСУГ-аас “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Англи үг үсэглэх” аймгийн уралдааныг зохион байгууллаа. Уралдааны эхний шатанд 25 ЕБС-ийн 350 гаруй сурагч оролцсоноос хоёрдугаар шатанд 14 сургуулийн 98 сурагч оролцжээ. Тус тэмцээн нь хүүхдийн англи хэлний мэдлэг, унших, сонсох чадварыг сайжруулах төдийгүй, тэдний бүтээлч сэтгэлгээ, сэтгэхүйн хурд, харилцааны чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой дэлхийн өнцөг булан бүрт зохиодог тэмцээн юм.
Тэмцээний эхний шат 6-12-р ангийн ангилалаар явагдсан бол эхний шатнаас шалгарсан сурагчид 2-р шатанд 6-7, 8-9, 10-12-р анги гэсэн ангилалд оролцож өрсөлдсөн байна. 6-7 ангийн ангиллын нэгдүгээр байрт гуравдугаар сургуулийн сурагч н.Энх-Эрдэнэ, 8-9 ангид 3-р сургуулийн сурагч н.Төрбат, 10-12-р ангий ангилалд Өндөр-Улаан сумын сургуулийн сурагч н.Есүй нар тэргүүн байр эзэлжээ.
Тус тэмцээнд Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, Спорт сургууль, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Цэнхэр сумдын англи хэлний багш нар сурагчидтайгаа орсон байна.

Б.Гэрэлт-Од