Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдоржийг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн, холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томиллоо.
Энэ сарын 15-нд зохион байгуулсан энэхүү хурлаар 2017 онд хийж бүтээсэн ажлаа дүгнүүлж, цаашид хийх гэж байгаа ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа. Хурлыг холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр удирдаж, жилийн эцсийн санхүүгийн тайланг нягтлан Б. Мягмарсүрэн танилцуулав.
Холбооны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Д.Доржпүрэв, Дэд ерөнхийлөгч И.Батнасан, Ц.Дашцэрэн, Д.Болд, Ч.Барсболд, Ж.Өнөржаргал, Ш.Одгэрэл нарыг өөрийн хүсэлтээр, ерөнхийлөгчийн тушаалаар Б. Баттулга, Ц. Сонинбаяр нарыг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв.
Шинээр холбооны удирдах зөвлөл, нийт гишүүд, тамирчдын 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр ННБТСХорооны хэлтсийн дарга А.Болдмаа,, “Баяжат” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Батболд, “Шинэст” ХК-ны гүйцэтгэх захирал Д. Бахдамдэмбэрэл нарыг, удирдах зөвлөлд “Өүлэн мэнч” ХХК-ны ерөнхий менежер Э.Нарангэрэл, “Shopabook” ХК-ны зөвлөх Б.Балжинням нарыг сонголоо.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос ирэх онд дотоод болон гадаадын 20 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулж, оролцохоор төлөвлөжээ. Тухайлбал 100 км-ийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 24 цагийн болон 50, 100 км-ийн гүйлтийн ДАШТ-үүд, 80 км-ийн уулын жимийн ДАШТ зэрэг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн тамирчдаа оролцуулах бол дотооддоо уламжлалт "Олон улсын Улаанбаатар марафон", "Багахангай марафон" өсвөр үе, насанд хүрэгчдийн УАШТ, Монгол-Орос-Хятадын хамтарсан олон өдрийн гүйлт, 24 цагийн гүйлтийн залуучууд, ахмадын УАШТ зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тус холбооны зүгээс жил бүр Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйлгэх, жуулчдыг татах, холбоогоо сурталчлах, таниулах зорилгоор "Говь-225км" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд тус олон өдрийн марафонд Монгол, БНСУ, Хонконг, АНУ, Финлянд, Малайз зэрэг олон орны тамирчид оролцож, Говийн нутгаар гүйдэг байсан. Харин ирэх онд тэмцээний маршрутыг шинэчилж, "Тал нутгийн марафон-225км" нэрээр Дорнод, Мэнэн-Матадын тал, Сүхбаатар, Хэнтий, Цонжинболдог гэсэн маршрутаар зургадугаар сарын 22-30-нд зохион байгуулах болжээ. Мөн уламжлалт "Говь марафон-225км" марафоныг Өмнөговь, Ёлын ам, Хонгорын элс, Баянзаг, Онгийн энергийн төв, Элсэн тасархай, Улаанбаатар гэсэн маршрутаар долдугаар сарын 20-28-нд тус тус зохион байгуулах аж. Дээрх тэмцээнүүд нь марафон гүйлтээр хичээллэгч, сонирхогч, аялагч, өөрийгөө ялах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй юм.

Н.Гантуяа