Үндэсний лигт Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн багууд хожил авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн хүчирхэг багуудын нэг Өвөрхангай аймгийн баг Завхан аймгийн багийн эсрэг тоглолтоо хийж ялалтаар өндөрлүүлэв.
Тус баг эхнээсээ давамгай байдлаа хадгалсаар 67:75-аар хожсон бөгөөд тоглолтын турш Өвөрхангай 17 бөмбөг таслалтыг хийж, түүнийгээ оноо болгосон хурдан довтолгоо нь хожих гол шалтгааны нэг байв. Өвөрхангай аймгийн багаас О.Батмагнай 15 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бөгөөд багийн бүх тоглогч оноо авч чадсан маш жигд тоглолтыг үзүүллээ. Харин эсрэг багаас А.Гансүх 17 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, Н.Бат-Оргил 13 оноо, 8 самбар авлаа. Ийнхүү Завхан плей-оффд орох боломжгүй болж байгаа бол Өвөрхангай аймаг плей-оффын гуравдугаар байраа баталгаажууллаа.
MNBA буюу Үндэсний лигийн Зүүн бүсийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж буй “Хөвсгөл-Нэг үе” баг улирлын ээлжит тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Тоглолт тэнцүүхэн болсон ч дөрөвдүгээр үед Хөвсгөл аймгийн багийн залуус сайн тоглож 83:73-аар хожил байгуулав. Хоёр баг тоглолтын турш арван удаа тэргүүллээ солилцож дөрвөн удаа тэнцүү тоглосон байна. Энэ тоглолтын турш Б.Наранбаатар онцгой байж 26 оноо, 6 самбар авч багаа тэргүүллээ. Мөн Хөвсгөл аймгийн багаас Б. Тайванхүү 10 оноо, О.Цэлмэг 9 оноо, 10 оновчтой дамжуулалт, самбар авч жигд тоглосон байна. Ийнхүү “Хөвсгөл-Нэг үе” баг хожил плей-оффын байрлалаа баталгаажуулсан бол Мазаалай баг дөрөв хожиж тав хожигдоод байна.
Тус лигийн хүчирхэг багуудын нэг Сүхбаатар аймгийн баг энэ удаад Хэнтий ЭБЭГ багийн эсрэг учраа таарч, хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Тоглолтын үр дүн эцсийн мөчид Хэнтий аймаг хожил байгууллаа. Тоглолтын турш хоёр баг 26 удаа тэргүүллээ солилцож 6 удаа тэнцсэн байна. Энэ тоглолтод Г.Тамир 18 оноо, 11 самбар гүйцэтгэж дабл дабл хийсэн бол Б.Жанчив-Од 17 оноо, 8 самбар, Н.Шижирбат 12 оноо, 4 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас С.Эрдэнэдалай 23 оноо 13 самбар авч багаа тэргүүлж сайн тоглосон бол тус багаас О.Отгонтөгс 17 оноо, З.Энхтөр 11 оноо авсан юм.

Д.Өлзий