“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн арилжааг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-19 15:26:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Санхүүгийн Зохицуулах хорооны шийдвэрээр “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн арилжааг өчигдрөөс нээжээ.

Түүнчлэн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Даваанбулаг" ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн  дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг мэдэгдлээ.

相关新闻