Мөрөөдлийн шинэ жилээр 60 хүүхдийг баярлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын Хүүхдийн зөвлөлөөс санаачлан энэ жил гурав дахь жилдээ эцэг эхийн хайраар дутаж яваа бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэлийн гэрэл гэгээ, итгэл зориг өгөх, ирээдүйдээ эх орондоо хэрэгтэй зөв хүн болох үлгэр дууриаллыг олгох зорилгоор Мөрөөдлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд 60 хүүхэд оролцож нэгэн өдөр хамтдаа дуулж бүжиглэн, өвлийн өвгөн аавын бэлгийг гардан авч ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хуваалцлаа. Тус аймгийн байгууллага бүр дэргэдээ хүүхдийн зөвлөлтэй бүтэн өнчин хүүхдийг харж хандан шинэ жил, хүүхдийн баяраар бэлэг өгч, дансанд нь тогтмол мөнгө хийдэг гэнэ. Энэ нь хүүхдүүдийг сургуулиа төгсөхөд нь сургалтын төлбөрийг нь бэлэн байлгах зорилгоор ийм арга хэмжээг тогтмол явуулж байна.

Б.Гантуяа