Багш нарын анхдугаар "Спортын наадам" нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын анхдугаар "Спортын наадам-2018" өнөөдөр Өлгий хотын Спорт цогцолборт нээлтээ хийлээ.
Спортын наадмыг Засгийн газрын "Нийтийн биеийн тамир, спортын талаар авах арга хэмжээний тухай" 2009 оны 5 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, багш нарын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын тэргүүний баг хамт олон бүрдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус тэмцээнд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, тогызкумалах, олс таталт зэрэг спортын 7 төрлөөр ерөнхий боловсролын 33 сургуулийн баг тамирчид оролцож байна. Энэ сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх тэмцээнд тамирчид 126 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Эхний гурван байрт орсон тамирчид болон багуудыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.
Ө.Нурболат