"Ногоон хөгжил үндэсний нэгдэл"-ийн хувьцаа хоёр өдөр дараалан өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-06 11:39:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн  92 199 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 2  компанийн ханш тогтвортой байв.  Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/ +14.98 хувь, "Атар-Өргөө"/ATR/+13.03 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" /MIK/ -14.35 хувь,  Хөх ган /HGN/ -7.14 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8 487 ширхэг үнэт цаасыг  823 сая 991 590 төгрөгөөр арилжсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1 164.89 нэгж болж 2.05 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 440 тэрбум 206 сая 744 491 болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг  http://mse.mn/mn/trade_history/2018-01-05  энд дарж үзнэ үү.
相关新闻