Хүүхдүүд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлоо илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн талаар миний бодол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 19 сумын ЕБС-ийн 6-10 дугаар ангийн сурагчдын дунд, гар зургийн уралдааныг 2-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ.
Хүүхдийн хөдөлмөр ялангуяа, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдал, амь насанд сөргөөр нөлөөлж байгааг олон нийтэд хүргэх, ингэхдээ хүүхдийн нүдэнд ямар харагддагийг тэдний бүтээлээр, үгээр, дуу хоолойгоор илэрхийлэх, хүүхдийн хөдөлмөрийн талаар хүүхдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор явуулсан байна.
Нэгдүгээр шатны эссэ бичлэгийн уралдаанд нийт 534 хүүхэд, гар зургийн уралдаанд 615 хүүхэд бүтээлээ ирүүлж оролцсоныг сум тус бүр эхний 3 байрыг шалгаруулсан байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран шалгаруулжээ. Эссэ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд Төвшрүүлэх сумын 9а ангийн сурагч Э.Буянхишиг шалгарсан бол гар зургийн уралдааны 1 дүгээр байранд Цэнхэр сумын 3б ангийн сурагч Н.Одонтуяа шалгарчээ.

Б.Гэрэлт-Од