НӨАТ-ын урамшууллын сугалааг энэ сарын 21-нд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-08 13:20:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэмүү өртгийн албан татварын урамшууллын  2018 оны анхны сугалаа энэ сарын 21-нд болох юм байна.

Эл сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг  байна гэдгийг албаныхан хэллээ.

2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулж, 300 орчим мянган хүн 20 мянган төгрөг хожсон байна.
 Б.Заяа
相关新闻