Энэ оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-17 16:59:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний яам 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлажээ.

Жилээс жилд өргөжин тэлж буй нийслэлийн дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй хэмээн салбарын яам үзжээ.

Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэх саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан байна.
Б.Заяа
相关新闻