Бүрэгхангай суманд адуу осгосон мэдээ ирээгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд адуу осгосон тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байна. Энэ талаар сумын Засаг дарга Н.Эрхэмбаяраас тодруулахад, Манай суманд цас ихтэй, багийн дарга нар зам гаргаж малчны хотонд очиж байна. Адуу осгосон тухай мэдээ ирээгүй гэж хэллээ.
Тус суманд өнгөрсөн сард болон энэ он гарсаар олон жилийн дунджаас ахиу цас унаж, агаарын температур олон жилийн дунджийн орчим байна гэж Ус, цаг уур, орчины шинжилгээний газрын мэдээлэлд дурджээ. Аймгийн зарим газар нутгаар шөнөдөө -30 градус давж хүйтэрсэн тохиолдол гарсан ч тус суманд бүртгэгдээгүй аж.
Он гарсаар Бүрэгхангай суманд адууны хорогдол өнгөрсөн оныхоос 80,0 хувь өсч 900 гаруй толгой адуу хорогджээ.
Он гарсаар Бүрэгхангай суманд адууны хорогдол өнгөрсөн оныхоос 80,0 хувь өсч 900 гаруй толгой адуу хорогджээ.
М.Батжаргал