Ч.Чулуунбат: Шатахуун импортлогч компаниуд алдагдал хүлээж байгаа нь үнэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-ийн шийдвэрийн тухай ийнхүү тайлбар өглөө.
Тэрээр "Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээрх өсөх хандлага ажиглагдаж байна. Монгол Улс шатахууны 90 орчим хувийг ОХУ-аас импортлодог учир газрын тосны үнийн хэлбэлзлээс бүрэн хамаарна гэсэн үг.
Шатахуун импортлогч компаниуд 200-300 хүртэлх төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь үнэн. Нэгдүгээр сарын 9-нд газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн долдугаар хуралдааныг хийсэн.
Уг хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэр бодитой вэ гэдгийг судлах ажлын хэрэг гарсан. Ажлын хэсэг уг асуудлаар холбогдох судалгааг хийсний үндсэн дээр хамтарсан зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж, холбогдох зөвлөмж гаргалаа. Шатахуун импортолж буй бүсчлэлээсээ хамаарч 153-303 төгрөгийн алдагдалтай байна. Ирэх сарын үнийн төлвийг ажиглавал газрын тосны үнэ тонн тутамд 24-43 ам.доллараар нэмэгдэх төлөв байгаа. Энэхүү нэмэгдлийг тооцвол ирэх сард газрын тосны алдагдлын түвшин 204-389 төгрөг болох төлөв байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Компаниудын тайлан тооцоо гарсны дараа холбогдох нарийн дүгнэлт хийнэ. А-80, АИ-92, дизель гэсэн гурван түлшээр тооцоолол хийсэн"гэв.
Тус зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний автобензиний хангамж үнийг тогтвортой байлгах, Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор, автобензиний жижиглэн боруулалтын үнийг иргэдэд дарамт багатайгаар тодорхой хугацаанд үе шаттайгаар өөрчлөлт оруулах, Шатахууны жижиглэн борлуулалтын үнэд холбогдох байгууллагууд хяналт тавих, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийн талаарх бодитой мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг зөвлөмжийг гаргасан" гэжээ.

Б.Заяа