Нүүрсний чанараас болж жилийн нүүрсний хэрэгцээ нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-31 23:02:01

Завхан/МОНЦАМЭ/. Энэ жил Могойн голын нүүрсний илчлэг, шаталт муу шороо ихтэй байгаа нь өмнө жилүүдээс илүү их нүүрс хэрэглэх шаардлагатай болоод байгаа ажээ. 
Улиастай хотод дулаан үйлдвэрлэдэг 38 аж ахуй нэгж жилд дунджаар  18000-20000 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2017-2018 оны өвөл, хавар дунджаар 35000 тн нүүрс хэрэглэх төлөвтэй байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Энэ өвөл 21000 тонн нүүрсний нөөц бэлдсэнээс өнөөдрийн байдлаар нөөцөлсөн нүүрснийхээ 80 хувийг хэрэглэж, 5400 тонн буюу 20 хоногийн нөөц үлдээд байна.

Дулаан үйлдвэрлэдэг 38 аж ахуй нэгж нийт 28000 метр урт шугам сүлжээгээр 350000 шоо метр эзлэхүүнийг халааж байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻