Долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-23 07:47:13

Энэ сарын 24-нутгийн зүүн хагаст, 25-нд  зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд баруун зүгийн нутгар, 25,26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч суларна.

相关新闻