Өлгий сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг шинээр барих санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-06 15:20:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзаж, Өлгий сумын нэгдүгээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж өгөх саналыг тавьжээ.

Учир нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус цэцэрлэгийн ахлах бүлгийн дүүжин тааз нурж унаснаас хүүхэд гэмтсэн тохиолдол гарсан аж. Улмаар 58 жил ашигласан цэцэрлэгийн модон барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж үзэж, улсын байцаагчийн актаар бүр мөсөн хаажээ.

АНУ-аас ЭСЯ-ны төлөөлөгчид аймгийн Засаг даргын уг хүсэлтийг хүлээн авснаа илэрхийлж, хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилга, үйл ажиллагаатай нь танилцан судалж үзэхээр болсон байна.

Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгт 186 хүүхэд хүмүүждэг  бөгөөд одоо түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Ө.Нурболат

相关新闻