Орос хэлний төрөлжсөн олимпиадын хоёрын даваа өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-09 22:46:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар орос хэлний төрөлжсөн олимпиадын хоёрын давааг энэ сарын 7-8-ны өдрүүдэд  Өлгий хотод амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад тус аймгийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 32 багш, 9, 12 дугаар ангийн 61 сурагч оролцож, мэдлэг чадвараараа сорин өрсөлджээ. Нийт оноогоор багш нараас "Дарын" бүрэн дунд сургуулийн багш С.Айжанаар нэгдүгээр байр эзэлж, "Заид" бүрэн дунд сургуулийн багш Т.Айнур, Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш Б.Алтынгүл нар удаах байруудад шалгарчээ.

Сурагчдаас "Дарын" бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн  сурагч М.Нурсауле, мөн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Еркебулан, Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч А.Лагыл нар тус тус тэргүүн байр эзэлж, энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд оролцох эрх авсан байна. Олимпиадын гурвын даваа энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох юм. Улсын олимпиадад түрүүлсэн сурагч ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах  эрхтэй болох аж.

Харин хичээлийн бусад төрлүүдийн төрөлжсөн олимпиад ирэх дөрөвдүгээр сард болох ба ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсантай холбоотой орос хэлний олимпиадыг түрүүлж зохион байгуулжээ. 

Ө.Нурболат

相关新闻