“ЛэндМН ББСБ” ХК анхдагч зах зээлийн захиалга авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 15:22:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид шинээр үнэт цаас арилжаалахаар III ангилалд бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК үнэт цаасны захиалгаа энэ сарын 21-нээс авч эхлэх юм байна. 

Анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг хоёрдугаар сарын 21-ний  09:00 цагаас гуравдугаар сарын 7-ний өдрийн  13:00 цаг хүртэл бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан авна хэмээн андеррайтер компани болох  “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК-аас мэдээллээ.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссаны дараа ажлын  хоёр хоногт багтаан хуваарилалтыг хийх бөгөөд гуравдугаар сарын 9-нд хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлэх аж.

Хуваарилалт:

Захиалга өгсөн харилцагчийн тоо

1,000 хүртэлх

1,500 хүртэлх

2,000 хүртэлх

2,500 хүртэлх

Хуваарилалт

650,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

400,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

350,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

250,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

3,000 хүртэлх 5,000 хүртэлх 10,000 хүртэлх 10,000 дээш

200,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

110,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

75,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

50,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.


相关新闻