Дотоодын нийт бүтээгдхүүний 56,5 хувийг ХАА-н салбар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-19 13:17:56
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 хувийг эзэлж буй ХАА- салбарт үйлдвэрлэл эрхэлж буй 7320 малчин өрхийн 15269 малчин түмэн маань байгаль, цаг уурын  хатуу, хүйтний эрчийг үл ажран мал сүргээ 5 төрлөөр  өсгөж, 3 сая 449.0 мянган толгой мал тоолуулж өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаснаар онд мэнд сайхан өвөлжиж байна.
Төр засгаас аймгийн ажилсаг бүтээлч малчдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Монгол Улсын гавъяат малчин 1, улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 7, аймгийн аварга малчин 40 шинээр төрөн гарч, бидний бахархал болсон хөдөлмөрийн сайчуудын эгнээ өргөжлөө.
 
Ховд аймгийн газар тариалангийн салбарын 3000 гаруй  тариаланчид 2346,1 га талбайд тариалалт хийж, 22168,86 тн ургац хураасан амжилтаараа Монгол Улсын аварга тариаланч 4, Аймгийн аварга тариаланч 4  шинээр төрөн гарсан байна.
 
Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын баялаг бүтээгчид 4568.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулалт хийж, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагууд түмэндээ хүргэх төрийн үйлчилгээг өргөжүүлсэн өрнүүн амжилтаар Ховд нутгийн бүтээлч, хөдөлмөрч зон олон маань сар шинийн баяраа угтлаа.

                                                                                                                                                А.Бямбасүрэн
相关新闻