Баян-Овоогийн малчдад "Энержи ресурс" ХХК-ийнхан өвс тэжээл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчдад "Энержи ресурс" ХХК-ийнхан өвс тэжээл өглөө.
Орон нутагтай хамтарч ажиллах нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аймгийн Цогтцэций сумын Ухаа худагт үйл ажиллагаа явуулж буй дээрх компани 700 боодол өвс, 100 шуудай хивэг тэжээлийг Баян-Овоо сумын малчдад өгсөн байна. Тус аймгийн ихэнх сумын нутгаар бэлчээрийн гарц муу, отор нүүдэл их, цагийн байдал хүндхэн байгаа тул хөдөөгийн малчдад чиглэсэн тусламжийн аян өрнөсөөр байна. Баян-Овоо сум нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 328 малчин өрхийн 147 мянга гаруй мал өвөлжиж, хаваржиж байна.
Сумын аюулгүй нөөцөд 30 тн Улаанбаатар ХХК-ийн хивэг тэжээл буулгасан бөгөөд энэхүү тэжээлийг тээврийн хөлсийг нь хөнгөлж Улаанбаатарын үйлдвэрийн үнээр малчдад олгож байгаа юм.

Д.Мишигсүрэн