Хоёрдугаар сарын отгон арилжаагаар 53 ХК-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн хоёрдугаар сарын отгон арилжаагаар I, II, III ангиллын 89 хувьцаат компанийн 116,799 ширхэг хувьцаа арилжсанаас 53 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 13 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Зочид Буудал" DZG+15.00 хувиар, "Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл" HAM+15.00 хувиар, "Сонсголон Бармат" SSG+15.00 хувь болон "Баялаг Налайх" BNB+15.00 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" HBO-13.1 хувт, "Ган Хийц" GHC-12.00 хувиар буюу хамгийн их уналттай байв.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 20687.83 нэгж болж 2.77 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд төгрөг давжээ.Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.