"Гутал" ХК нэгж хувьцаанд 1 270 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-28 18:02:59
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр  тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон байна. 

Тодруулбал  2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 1,270 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож  ирэх долдугаар сарын 6-наас эхлэн олгох юм байна.
相关新闻