Иргэдэд хоолоор үйлчлэх 20 гэр барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөсний баярын үеэр гадна дотны жуулчид зочид их байдаг учраас бүх жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулдаг боловч хоолны хүрэлцээ зарим жил хомс байдаг. Энэ жил бямба, ням гараг таарч байгаа тул өмнөх жилээс олон иргэд ирнэ гэж төлөвлөн иргэдэд хоолоор үйлчлэх 20 гэр барьсан байна.
Мөн ирсэн иргэдийг мөсөн дээр гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ тоглож наадах боломж олгох зорилгоор томоохон хэмжээний талбайг тусгайлан засч 150 тэшүүр, үндэсний хувцасны түрээс зэргийг ажиллуулах гэнэ. Тус аймгийн төрийн байгууллагууд иргэдийн дунд дууны, монгол хувцасны, гэр бүлийн гишүүдийн дунд АХА тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж шилдгүүдийг шагнаж урамшуулах ажээ.

Б.Гантуяа