"Цас, цааны баяр"-ыг ирэх жилээс олон улсын хэмжээнд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс “Цас, цааны баяр” арга хэмжээг Рэнчинлхүмбэ сумын хойд талын Зөөлөн ууланд зохион байгуулж Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөл оролцож уралдаан тэмцээнээр өрсөлдсөнөөс Улаан-Уул сумын баг тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
“Цас, цааны баяр”-ыг долоон жилийн турш зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулагддаг байсан бол энэ жил Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулж гадаадын 40 орчим жуулчин, ОХУ-ын 19 гэрэл зурагчин, сэтгүүлч, Өвөрмонголын сэтгүүлчид хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болжээ. Олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор дээрх баярыг зохион байгуулж, Аатанхтай хөлбөмбөг, гар бөмбөг, сумо, чавх, олс таталт, буухиа гүйлт, үндэсний хувцас, Хааг цанын уралдаан, Цааны уралдаан зэрэг олон төрлийн тэмцээн наадам боллоо. Мөн энэ үеэр оролцогч багууд Урц, гэр зэргийг барьж цаатан, малчин, нүүдэлчин иргэдийн ёс заншлыг харуулсан төдийгүй хээрийн цай чанаж гадна дотны жуулчид иргэдэд дархад, баавар цай, холтостой цай, чанасан банш, мэхээртэй шөлөөр дайлж, Улаан-Уул сумын зайран н.Болд бөөгийн ёс заншлыг олон нийтэд таниулах зорилгоор бөөлж тэнгэр шүтээндээ наадамчин олныг даатгасан байна.
Тус арга хэмжээг ирэх жилээс өргөжүүлэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын эвент арга хэмжээ болгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Б.Гантуяа