Мөсний баяраар Хөвсгөл нуурыг лус, их хайрхануудын хамт тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх Мөсний баяр маргааш эхэлнэ. Энэ үеэр “Хаант тэнгэрийн самгалдай” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батчулуун бөө нарын хамт Хөвсгөл нуурыг лус тойрон буй их уул хайрхануудын хамт анх удаа их тахилга хийнэ. Тахилга маргааш орой 19 цагаас эхлэх бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 150 хүнд Далай ээжийн хишиг тарааж долоон гал асааж даллага авч уул ус, лус савдагуудыг тахиж хоймор нутгийн ард иргэдийн амар амгалан байдал, эрүүл энх аж төрөхийг билэгдэн даатгах гэнэ.
Мөн баярын явуулын гэр музейг иргэдэд үзүүлж, орой нь бөөгийн зан үйлийг үзүүлж соёлын биет болон биет бус өвийг ард иргэдэд нэг дор зэрэг үзүүлэх ажээ. “Мөсний баяр болж байсан өмнөх жилүүдэд бөөгийн зан үйлийн тухай иргэдэд үзүүлж байсан боловч энэ жил анх удаа Хөвсгөл нуурт их тахилга хийнэ” гэдгийг “Хаант тэнгэрийн самгалдай” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батчулуун онцолж байлаа.

Б.Гантуяа