"Монгол- Хятадын экспо-2017" үеэр хохирсон 12 компанийн хохирлыг барагдуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотод болсон Монгол- Хятадын II ЭКСПО арга хэмжээний үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн байгууллагын шаардлагын улмаас дотоодын зарим компанийн бараа бүтээгдэхүүн хил нэвтэрч чадалгүй, тодорхой хэмжээний хохирол амссан билээ.
Уг хохирлыг барагдуулахаар ХХААХҮЯ, МҮХАҮТ-тай хамтран ажилласны үр дүнд Хятадын тал 78 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 39 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ ачуулснаас 26 нь МҮХАҮТ-ын шугамаар оролцсон. Эдгээр аж ахуйн нэгжид учирсан хохирлын хувь хэмжээг нягтлан, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж байна. Бүтээгдэхүүний тоо ширхэг, нэр төрлийн мэдүүлгийн зөрчилгүй компаниуд хохирлоо 100 хувь барагдуулжээ. Зарим компанийн хувьд дахин тодруулах, тулгах шаардлага байгаа ч МҮХАҮТ уг арга хэмжээг зохион байгуулагчийнхаа хувьд асуудлыг аль болох шуурхай зохицуулахаар ажиллаж байгаа аж. Одоогоор 12 аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулаад байна.

Б. Заяа