"Жуулчин Дюти Фрий" 10 мянган төгрөгийн ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-05 18:01:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/."Жуулчин Дюти Фрий" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс  хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10 мянган төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож  ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн компанийн байранд олгох ба хэрэв хувьцаа эзэмшигчид хүссэн тохиолдолд харилцах данс руу нь шилжүүлэх юм байна.
相关新闻