Шүүхийн ажилтнууд сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-20 11:51:07
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа, шүүгчийн туслах Т.Батхишиг, эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх сумдад нүүдэллэн ажиллалаа.
Энэ үеэр Арбулаг, Баянзүрх сумын иргэдэд болон Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариулт өгчээ. Хөдөө орон нутгийн иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл хомс байдаг, сүүлийн үед Зөрчлийн тухай хууль гэж хүн бүр ярьж байгаа боловч ямар учиртай, хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй байгааг иргэд хэлж дэлгэрэнгүй мэдээлэл авч байв. Шүүгчид ажилласан тус сумуудаас шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалт зохион байгуулж гарын авлагаар хангаж Арбулаг, Баянзүрх сумдад ажиллах хугацаандаа 40 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын 10 өргөдөл хүлээн авч газар дээр нь шийдвэрлэжээ.
Б.Гантуяа
 
相关新闻