Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баян-Өлгийд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-21 21:56:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа нар Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хүрэлцэн ирж ажиллаж байна.

Өнөөдөр үдээс хойш тус аймаг дахь Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулсан хүмүүсийн шагналыг гардуулж өгчээ.

Тэрээр маргааш Өлгий хотын төв талбайд болох баярын парадад оролцож, урлаг, соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхох ажээ.

Ө.Нурболат

 
相关新闻