Хурц арслан Х.Хажымуханы нэрэмжит казах күресийн тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-23 11:38:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах үндэстний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан зохион байгуулсан аймгийн хурц арслан, чөлөөт бөхийн спортын мастер Х.Хажымуханы нэрэмжит казах үндэсний бөхийн /казах күрес/ барилдаан энэ сарын 21-ний өдөр аймгийн Спорт цогцолборт боллоо.

Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар болон Х.Хажымухан агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь хамтран зохион байгуулсан байна.

Энэ жил тав дахь жилдээ явагдсан барилдаанд  66, 74, 82, -90, +100 кг болон үнэмлэхүй жинд /түйе палуан/ нийтдээ 80 гаруй бөх үзэн зодоглож шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд байр эзэлсэн бөхчүүдийн нэрсийг доор танилцуулж байна. Үүнд:
 
66 кг-ын жинд:

1-байр М.Дауренбек /Өлгий сум/
2-байр  Д.Асхар /Баяннуур сум/
3-байр Х.Боранбай /Баяннуур сум/
3-байр С.Айбек /Дэлүүн сум/
 
74 кг-ын жинд:

1-байр Б.Ерханат /Ногооннуур сум/
2-байр Б.Гансүх /Цэнгэл сум/
3-байр Х.Нурхулан /Цэнгэл сум/
3-байр М.Дулат /Цэнгэл сум/
 
82 кг-ын жинд:

1-байр Н.Абыз /Цэнгэл сум/
2-байр Д.Еркебулан /Улаанхус сум/
3-байр Е.Өмирбек /Сагсай сум/
3-байр Х.Айжарых /Цэнгэл сум/
 
-90 кг-ын жинд:

1-байр М.Өмирхан /Алтанцөгц сум/
2-байр К.Нурбек /Цэнгэл сум/
3-байр А.Байбөри /Цэнгэл сум/
3-байр  Т.Батбаяр /Буянт сум/
 
+100 кг-ын жинд:

1-байр М.Аманбек /Цэнгэл сум/
2-байр  Т.Ардагер /Ногооннуур сум/
3-байр  Д.Бейбит /Ногооннуур сум/
3-байр М.Өзгерис /Алтанцөгц сум/
 
Үнэмлэхүй жин /Түйе палуан/:

1-байр  М.Өзгерис /Алтанцөгц сум/
2-байр  Н.Абыз /Цэнгэл сум/
3-байр  Х.Олжас /Цэнгэл сум/
3-байр Х.Айжарых /Цэнгэл сум/

Ө.Нурболат
相关新闻