Малчид төлөө голдуу угжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 2 сая 362142 толгой эх мал төллөхөөс 12524 мал төллөж 12513 төл гарснаас 12197 төл эсэн мэнд төл бойжилт 97,4 хувьтай байна. Төллөсөн эх мал жилбэ муутай байгаан улмаас гарсан төлийг малчид угжиж байгаа гэнэ.
Тус аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр суманд бэлчээрийн талхлагдсаны улмаас хаваржилт хүнд байгаа аж. Хаваржилт хүндэрсэн сумуудад малын хорогдол нэмэгдсээр аймгийн хэмжээнд 19102 толгой мал хорогджээ. Малын хорогдол Шинэ-Идэр суманд 3381, Тосонцэнгэл суманд 2920, Галт суманд 3195 толгой байгаа нь аймгийн хэмжээнд хамгийн их мал хорогдсон байна.

Б.Гантуяа