Татварын хуулийн шинэчлэлээс хувийн хэвшлийнхэн шударга ёс, ил тод байдлыг хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн чуулганаар “Татварын хуулийн шинэчлэл”-ийн асуудлыг хөндлөө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын хуулийн шинэчлэлийн зарчим, гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм.
Тухайлбал бичил, жижиг бизнес эрхлэгчдийн татвар ногдуулах ажиллагаа, татварын тайлагналыг хялбаршуулахаар тусгажээ.Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд нь төлж чадалгүй, санхүүгийн хүндрэлд орсон татвар төлөгчдийг татвараа санаатай нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас өөр байх аж. Мөн татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар хүртэл сунгаж, илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг хөндөж буйг тэрээр хэллээ. Тухайлбал жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгох юм байна. 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хүсвэл борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлж, хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгох гэнэ.
Мөн Сангийн сайд төр мөнгөө арилжааны банкинд барйшуулчихаад гаднаас өндөр хүүтэй зээл авдаг тогтолцоог зогсооно. Өөрөөр хэлбэл гадны зээл тусламжаар авсан зээлийг арилжааны банкинд байршуулсныг шалгасны үр дүнд 600 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Тиймээс Засгийн газар зээл авч, хувийн хэвшлийнхэнд тараах хэлбэрийг хална гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: "Хувийн хэвшлийнхэн татварын хуулийн шинэчлэлээс шударга ёс, ил тод байдлыг хүлээж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дэвшүүлсэн гурван тулгуурт бодлогын нэг нь татварын хуулиар хэрэгжинэ гэж ойлгож байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн төртэй татвараар холбогдож буй юм. Өнгөрсөн сарын байдлаар 200 тэрбум төгрөгөөр татварын орлого биелжээ. Энэ бол хувийн хэвшлийнхний бодит дэмжлэг. Гол нь татвар төлчихөөд шоронд ордог системийг халах ёстой.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үзүүлэлтийг хэрэгжүүлж биелүүлэхэд анхаарч ажиллана. 2018 онд мөнгөний бодлогыг зөөллөж, аж ахуйн нэгжүүдэд орж ирж буй хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал 2017 онд амаргүй байв. Гэхдээ бодлогын зөв шийдвэрийн үр дүнд Монголбанк өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авлаа. Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр хоёр удаа бонд гаргаж, бондын хугацааг сунгасан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 576 сая ам.доллар Монголд орж ирсэн. Дээрх бодлогын үр дүнд валютын нөөцийн хэмжээ гурав дахин өслөө”

Мөн үеэр оролцогсод эдийн засгийн 30-аад хувь нь далд хэлбэрээр байна. Үүнийг татварын шинэчлэлээр шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн хүрээлэнг бий болгож ШУА-ийг амьтай болгомоор байна гэсэн санал санаачилгуудыг дэвшүүлж байв.
Б.Заяа