Авран хамгаалах 40 сургагч багш бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-29 10:13:18
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмайн Хороо,Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хөвсгөл  Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэгийг олгох, бэлэн байдлаа хангах, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой  бууруулах арга, аргачлал, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхны тусламжийг иргэдэд олгох зорилготой 40 сургагч багшийг бэлтгэв. 
Сургалтаар бэлтгэгдсэн “Сургагч багш” нар нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэгийг олгох, бэлэн байдлаа хангах,олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах арга, аргачлал, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхны тусламжийг иргэдэд олгох бөгөөд  “Сургагч багш”-аар бэлтгэгдсэн багшлах эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Хэлж ирдэггүй гамшиг ослын өмнө хүн бүр өөрийн гэсэн зохих мэдлэг, мэдээлэлтэй байснаар хохирол багатай даван туулах учраас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон өрөөлийг аврахад зохих мэдлэгүүдийг сум бүрийн төлөөлөл оролцсон “Бэлэн бай” сургалтын үеэр олгосон ажээ.
Б.Гантуяа
 
 
 
相关新闻