Өлгий хот орчмоор өнөө шөнө салхины хурд 28 м/с-д хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-30 16:00:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөө шөнө Өлгий хот орчмоор салхины хурд 28 м/с-д хүрч ширүүсэн шороон шуурга  шуурах ажээ.

Түүнчлэн аймгийн нийт нутгаар салхины хурд баруун өмнөөс 16-18 м/с, маргааш өдөртөө 22-24 м/с-д хүрч, шороон шуурга, уул даваануудад цасан шуурга шуурах тул малчид, ард иргэд, тээвэрчдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагын зүгээс сэрэмжлүүлж байна.  

Дашрамд дурдахад, энэ сарын 26-ны өдөр аймгийн нийт нутгаар 24-28 м/с-ийн хүчтэй шуурга шууран Өлгий, Улаанхус, Толбо, Сагсай, Буянт, Булган сумдад  айл, албан байгууллагын дээвэр салхинд хийссэн, хашаа нурсан, Толбо-Дэлүүн чиглэлийн өндөр хүчдэлийн агаарын шугам тасарсан тохиолдлууд бүртгэгдсэн юм.

Ө.Нурболат
相关新闻