"Багануур"-ын хувьцаа 12.04 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-30 17:46:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 405,266 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Ингэснээр "Бүтээлч Үйлс" BLC+15.00 хувиар, "Багануур" BAN+12.04 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" HGN-10.00 хувиар "Улсын Их Дэлгүүр" UID- 4.31 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин хувьцааны багцын арилжаагаар 165,100 ширхэг үнэт цаасыг 3.0 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "TOP 20" индекс 21021.83 нэгж болж 0.25 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд 87 тэрбум 373 сая 384 900 төгрөг боллоо. 
相关新闻