Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-27 09:50:37

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүний өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоол болон УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг  хийх юм.

Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох бол УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох аж.

Б.Туул

相关新闻