“Mongolia Mining-2018”-ын энэ жилийн хэлэлцэх сэдэв өнгөт металь
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй бодлогыг олон улсад таниулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Mongolia Mining- 2018” Олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт 8 дахь жилдээ эхэллээ.
УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, МҮХАҮТ болон “Оюу Толгой”, “Майнэкс Монгол”, “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн гадаад, дотоодын уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч үзэсгэлэн үзэж сонирхохоор мандат авчээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар илгээлт ирүүлжээ. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 77 хувь, ДНБ-ий 22 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг байна. Уул уурхайг даган барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбар ч эрчимтэй хөгжиж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар илгээлтдээ дурьджээ. Түүнчлэн, “Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. Үүний тулд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар. Тиймээс энэ салбарын зорилтыг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг тогтвортой байлгах бодлого баримтлах болно” гэжээ.

Жил бүрийн “Mongolia Mining” үзэсгэлэнгийн үеэр тодорхой нэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Өнгөрсөн жил нүүрсний салбарын талаар хэлэлцэж байсан бол энэ онд өнгөт металийг онцлох болжээ. Нөгөөтэйгүүр энэ удаагийн үзэсгэлэнд оролцох ханган нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдсэн байна. Канад, Финланд, Англи, Итали, Украйнаас ханган нийлүүлэгчид оролцож буй нь өмнөх жилүүдээс онцлог гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөнгөж нэг хувьтай, хүнд хэцүү үед энэ үзэсгэлэнг зохион байгуулж байсан. Тухайн үед миний бие удахгүй Монгол Улсын эдийн засагт үүр цайж, өргөжин хөгжинө хэмээж байсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 5.4 хувиар өсч, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих Татварын хуулийн шинэчилсэн найруулгын асуудал яригдаж байна. Цаашдаа энэхүү үзэсгэлэн Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Үүнийг дагаад Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж байгаа. Үүнийг “Mongolia Mining”-т оролцогчдын тоо өссөн үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, 2017 “Mongolia Mining”-т 120 аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ жил 130 болж нэмэгдсэн. Ингэснээр Буянт-Ухаа спорт цогцолборт үзэсгэлэнгийн талбай хоёр сарын өмнө дүүрсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс талбай худалдан авах санал тасралтгүй ирсээр байсан бөгөөд цаашдаа Буянт-Ухаагаас том үзэсгэлэнгийн танхим байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий зохион байгуулагч, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга дурьдлаа.
Үзэсгэлэн энэ сарын 06-ныг дуустал үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал