“Хаврын хит-2018” тоглолтод шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-05 16:13:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Өлзий" телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын хит-2018" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ удаагийн тоглолтод Ардын жүжигчин  А.Долгор, МУГЖ Н.Чулуунхүү, С.Батсүх, СТА Э.Төрмандах, Н.Мөнгөншагай, Э.Чулуунчимэг, Л.Банзрагч, П.Жимсээ нар ая дуугаа өргөнө. Мөн “Увертюра”, “Ньюнс” хамтлаг, шилдэг морин хуурч Д.Шинэцог Гени болон ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулга уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтод шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэх аж.
Ж.Болор
相关新闻