Архангай аймгийг БНХАУ-ын Юньнан мужид болох үзэсгэлэн худалдаанд оролцохыг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-10 15:55:28
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид БНХАУ-ын Юньнан мужийн Ардын засгийн ордны зөвлөх, БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн Юньнан дахь салбарын дарга Шюн Чинхуа /Xiong Qing Hua/ тэргүүтэй төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд төлөөлөгч ирэх 06 дугаар сарын 14-20-ны хооронд Юньнан мужид зохион байгуулагдах 5 дахь удаагийн “China-south Аsia exposition” болон 25 дахь удаагийн “China kunming import & export fair” үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн үйлдвэрлэгчдийг өөрсдийн аймгийн нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцохыг урилаа.

Энэхүү үзэсгэлэн экспод Архангай аймгаас оролцох оролцогчдын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардалд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг Юньнан мужийн төлөөлөгчид хэлж байв.

“China-south Asia exposition" болон "China kunming import & export fair” экспод дэлхийн 86 орны үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмжөөр оролцдог дэлхийн томоохон үзэсгэлэн худалдаануудын нэг юм.

Архангай аймаг нь БНХАУ-ын Юньнан мужтай 2013 оноос найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг байна. 
 
Б.Гэрэлт-Од
相关新闻