Баянзүрх дүүргийн “Язгуур урлагийн наадам”-ын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-16 16:00:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнд үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлж тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой “Язгуур урлагийн наадам”-ыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Усан спорт сургалтын төв болон Цөм сургалт судалгааны төв хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн наадам Ардын дуу, Ардын гоцлол бүжиг, Хамтлаг бүжиг, Ардын хөгжмийн гоцлол зэрэг төрлөөр явагдаж шилдгүүдээ шалгаруулав.  Тухайлбал, Ардын дууны төрөлд 33 дугаар сургуулийн сурагч Б.Отгонгэрэл “Багаан зан” дуугаар тэргүүн байр эзэлсэн бол Ардын бүжгийн гоцлол төрөлд 92 дугаар сургуулийн сурагч Б.Соёл “Торгууд биелгээ” бүжгээр түрүүлсэн юм. Харин Хамтлаг бүжгийн төрөлд ‘’Шавь’’ цогцолбор сургуулийн “Төвөргөөн’’ бүжиг шалгарсан байна.
Энэхүү наадамд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 17 сургуулийн нийт 213 сурагч оролцсон юм.  Уг наадмыг СУИС-ийн хүндэт профессор МУУГЗ Б.Одсүрэн, МУГЖ Л.Чулуунчимэг, доктор профессор судлаач МҮОНТ-ийн редактор Д.Энхцэцэг болон СУИС-ийн багш МУСТА С.Нарангэрэл нар шүүн явуулав.
Ж.Болор

相关新闻