“Эрдэнэс тавантолгой'” компанийн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Эрдэнэс тавантолгой” компани үйлдвэрлэлийн ослыг тэглэх олон улсын “Эрсдлийн удирдлага”-ын хөтөлбөр /ISO-31000/-ийг хэрэгжүүлэх талаараа мэдээллээ. Хөтөлбөрийн нээлтийг “Старт” дохиогоор энэ сарын 23-ны өдөр “Эрдэнэс тавантолгой”-н уурхайд хийх бөгөөд үүнд гэрээгээр ажилладаг бүх компаниуд нэгдэх юм байна.
Энэ онд тус компани олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд анхаарч буй бөгөөд уурхайн үйл ажиллагааг нийслэл дэх төв оффисоос хянах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл олборлолтоос эхлээд нүүрс тээвэрлэлт, гаалийн хяналтын бүс хүртэлх үйл явцыг цахим дэлгэцээр хянаснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад түлхэц өгнө гэдгийг тус компанийн удирдлагууд хэллээ.

“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг ярихдаа, Өнөөдөр дэлхий нийт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулж байна. Тиймээс бид үйлдвэрлэлийн ослыг тэглэх дэлхийн жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөр, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилласнаар манай компанийн үйл ажиллагааны үр дүн хэмжигдэнэ. Уул уурхайн салбар бол эрсдэл ихтэй, ил уурхайн олборлолтод хүнд даацын техник хэрэгслийг ашиглахад уурхайн бүсэд тоосжилт ихээр үүсэх тэсэлгээ хийх зэрэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагаанд эрсдэл дагуулдаг. Энэ утгаараа аюулгүй ажиллагааг бүрэн хангахад “Эрдэнэс тавантолгой” компани гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно” гэв.
Энэ онд тус компани 10 сая орчим тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд он гарсаар 3 сая гаруй тонн нүүрс эксдортлохоор Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад байгаа аж. Өнгөрөгч онд “Эрдэнэс тавантолгой” компани 10.1 сая тонн нүүрс олборлосон бөгөөд хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадлаас хамааран 8.5 сая тонн нүүрс экспортложээ. Түүнчлэн тус компани 2017 онд гадаад, дотоодын өрийг бүрэн тэглэсэн бөгөөд 243 тэрбум төгрөгийг татвар хураамжид төвлөрүүлж, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Цаашдаа дэд бүтцийн төсөл, хөтөлбөр, 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарах аж.
Ерөнхий сайд Хятадад албан ёсны айлчлал хийх үеэрээ нүүрсний тээврийн автомашинуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөнөөр Ганцмодны боомтоор энэ сарын 16-наас нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр “Эрдэнэс тавантолгой'” компанийн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх юм байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал