Ус дамжуулах толгойн барилгыг сэргээн засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, аймгийн гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу Бугат үзүүр дахь Ховд аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварлах ажлыг хийхээр боллоо.
Уг ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх тэргүүтэй холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Бугат үзүүр дахь Ус дамжуулах системийн толгой байгууламжтай газар дээр нь очиж танилцсан юм.
Аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламж нь анх 1997 онд ашиглалтанд орсноор 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд 100 орчим га талбайд мод, жимс жимсгэнэ тарьжээ. Мөн ойролцоох гэр хороололд амьдардаг айлууд ус дамжуулах толгойн байгууламжаас ус салаалан авч хашаандаа хүнсний ногоо тарьж, амьжиргаагаа дээшлүүлж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Ус дамжуулах системийн толгой барилга байгууламж эвдэрч ашиглах боломжгүй болжээ.
Ховд аймгийн төв Ховд хотын иргэдийн ногоон байгууламж барих, хаврын тариалалт, ойжуулалтын хэрэгцээнд зориулж ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварлах ажлын шинэ зураг төслийг Ус, барилгын геодезчин Н.Балсан хийж гүйцэтгэхээр боллоо. Тэрээр аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийн анхны зураг төслийг гаргасан туршлагатай инженер юм.
Ус, барилгын геодезчин Н.Балсан “Услалтын системийг байгуулахад голын усыг таслан авдаг. Энэ үед голын ус үерлэх эрсдэлтэй. Тиймээс усны үерийг тэсэж гарах хэмжээний байгууламж, далан хийгдэх учиртай. Тухайлбал, труба ашиглаж голоос ус авах, эсвэл Диопрагмын арга буюу хөндлөн бетонон хаалт цутгах боломжтой. Бетонон хаалт нь тодорхой хэмжээний нүхтэй. Тухайн нүхээр усаа дамжуулах зарчмаар ажиллана гэсэн үг. Бидний хувьд үерийн усанд тэсвэртэй бөгөөд 1 секунтэд 400 литр ус хуримтлуулж, дамжуулах хүчин чадалтай, чулуун доторлогоо бүхий шороон далан хийхээр төлөвлөж байна“ гэв.
Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн зассанаар аймгийн цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, гудамж, талбайн тохижилт болон мод тарих ажлын үр дүн сайжран, усалгаа тогтмол явагдаж улмаар Ногоон хот болж хөгжих ач холбогдолтой юм.

А.Бямбасүрэн