“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Уран зургийн галерей хамтран чөлөөт, залуу уран бүтээлчдийг дэмжих “Чөлөөт орон зай” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн эхний жилд комтемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй 30 гаруй залуу уран бүтээлчийн үзэсгэлэнг Хүннү шопинг молл болон Монголын Уран зургийн галерей хамтран олон нийтийн хөтөлбөрийн хамтаар үзэгч, гэр бүлийн дунд зохион байгуулсан юм. Харин энэ жил дүрслэх урлагийн бүхий л чиглэлээр туурвигч 35 нас хүртэлх чөлөөт уран бүтээлчдийн дунд шагналт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Төслийн хүрээнд нийт 40 гаруй залуу уран бүтээлч оролцсоноос шилдэг 20 бүтээлийг шалгаруулан үзэсгэлэн гаргаж байгаа юм.
Уг үзэсгэлэнгийн тэргүүн байрт Б. Батжин “Гэрэлт хором”, дэд байрт Э. Билгүүтэй “Утаа”, гутгаар байрт Э.Билигт “Эргэн ирэхүйн хүрд” зэрэг бүтээл тус тус шалгарсан юм. Шалгарсан уран бүтээлчдэд Монголын Уран зургийн галерейн Урлахуйн үзэсгэлэнгийн танхимд 7 хоног үзэсгэлэн гаргах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулав. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор